өдөр
шөнө
×

Л.Нинжжамц, Б.Баярсайхан, Г.Батзаяа нар “Алтан төлийн эзэд” нэртэй ТББ байгуулан малчдаас 3 сая төгрөг авдаг байжээ

Л.Нинжамц тэргүүтэй МҮОНРТ-ын захирлууд Төрийн бус байгууллагаар дамжуулан малчдаас 3.0 сая төгрөг авдаг байжээ. Тодруулбал, жилдээ таван малчинд олгодог байсан МҮОНР-ын “Алтан төлийн эзэн” шагналыг Л.Нинжжамц, Б.Баярсахайхан, Г.Батзаяа нар ашиг олох зорилгоор сүүлийн жилүүдэд 100 гаруй малчдад олгосон гэх мэдээллийг тус радиогийн ажилчид мэдээлсэн байна.

Ингэхдээ тэд “Алтан төлийн эздийн холбоо” нэртэй ТББ байгуулан, уг ТББ-аараа дамжуулан МҮОНР-аас олгодог "Алтан төлийн эзэн" шагналыг олгоно хэмээн малчдаас 3 сая төгрөг цуглуулж авдаг байсан хэмээн мэдэгджээ.

Энэ талаар МҮОНР-т 1999 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа сэтгүүлч, редактор Ж.Ариунжаргал, “МҮОНР-ын Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагнал 1976 оноос эхтэй. Тухайн үед Монголын радиогийн Хөдөө аж ахуйн редакцын даргаар ажиллаж байсан Цэвэлмаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Мятавын Цагаан нар энэ шагналыг санаачлан бий болгож, 1978 оноос эхэлж олгосон түүхтэй.  “Алтан төлийн эзэн” шагналыг жилд таван малчинд олгодог байсан. 2010 оныг хүртэл ийм цөөн тоогоор олгож байгаад 2010 онд 10, түүнээс хойш 15 зэргээр тоо нь өссөн байдаг юм. Харин сүүлийн жилүүдэд 100 гаруй малчинд олгож шагналын нэр хүндийг унагаад зогсохгүй МҮОНРТ-ийн ерөнхий захирал, МҮОНР-н захирлууд хамтран “Алтан төлийн эздийн холбоо” ТББ  байгуулсан байна.  Энэ байгууллагаараа малчдаас шагнал өгнө гээд 3,0 сая төгрөг цуглуулж авдаг тухай баримт нь байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • иргэн (202.126.89.22)
    Сод баатраа чи овоо юм зарж б га хүн хөөрхий мууд хүрэлцэх хэмжээний юм явуулж олж ирэхгүй бол хүний амь үнэтэйл гэж ярих байхдаа
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (202.55.188.88)
    bideriin bayarsaihan iim zuil hiihgui bhoo.ene shunaltai avgai l harin yu yum gehees
    2020 оны 12 сарын 21 | Хариулах
  • zochin (202.55.188.87)
    mongol avgai nar teneg idex uuj mungund shunaltaxdaa aimaariin tod jishee
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • Лхам (66.181.182.20)
    Энэ шуналтай бирд хүүхнийг даруй зайлуул!!
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.46.198)
    энэ шагнал арай л дэндүү их болоод байсиймаа сумын засаг дарга нартай холбоотой тэд нар олон хүн олж өгч мөнгө авдаг бх суманд байтугай 1 багаас 2-3 хүн алтан төлийн эзэн болсон шүү онигоотой хүүхэн бэ
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (172.58.140.202)
    Баярсайхан хэзээ ч ийм рийх хүн биш Нинжжамц гэлэг шуналт муухай эм л хийнэ баяохах залилах муу бүхэндээ мэргэшсэн адгийн хүн хог
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Хнн (202.126.89.125)
    Угаасаа наад хүнээс чинь ийм л юм гарна өөр юм гарахгүй. Яах гэж анхнаасаа хүлээж авсий
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Би бээр (202.9.40.191)
    Энэ шуналтай бирд царайлсан авгайг МҮОНРТ ээс яаралтай зайлуулж эгэл жирийн сэтгүүлч ажилчдыхаа эрх ашгийг хамгаал.Энэ байтугайг өөрчлөх эр зориг сэтгүүлчдэд бий.Наад авгайгаасаа нэг хоромын өмнө ч гэсэн сал.
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.20.231)
    Даварсан авгайг эвдэрхий төвшний нь дэргэд хэрүүл бариулаад суулаа.
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.20.231)
    за Баяраа дарга маань ч тэгэх хүн биш дээ нэрийг Нинжжамц ашигласан байх.Сүүлийн 2-3 жил замбараагүй болсон. Хавь хамаагүй УИХ.бн. гишүүн горилогч худалдаж аваад гардуулаад байх шиг санагдсан. Зарим нь нэр нь зарагдаад аваагүй малчин ч бий.
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
    • (66.181.161.70)
      Тийм шүү Баяраа захирал ийм юманд оролцох хүн бш шүү. Нэр цэвэр мөр бүтэн сайн хүн дээ.
      2020 оны 10 сарын 23
  • Зочин (202.126.89.179)
    MUONTV-iim udirdaj bui Ene avgai hudlaa dur esgegch bn
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • HHH (77.111.246.126)
    Ene Bayarsaikhan ch odoo yuchivdee davsag chini
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
Top