УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт ажиллаж байгаа ажээ. Тэрээр энэ үеэрээ хөдөөгийн цайны газарт орж гуляш идсэн тухай зургийг Тэмүүжин нэртэй нэгэн иргэн цахим орчинд оруулсан нь багаггүй шүүмжлэл дагуулж байна. Учир нь зарим иргэдийн зүгээс УИХ-ын даргыг магтах гэсэн тавилттай пиар хэмээн шүүмжилж байна.
Энэ талаар М. Тэмүүжин нэртэй цахим хэрэглэгч "Хэнтий рүү өвлийн идэшээ хийх гээд явж байгаад замд гуанзанд УИХ-ын дарга Н.Учралтай таарлаа, элдэв янз бүр хамгаалалт энэ тэр гэлгүй манитайгаа адил гуанзанд гуляш, хуушууртай идээл сууж байна. Миний хувьд харилцаа холбооны салбарт байсан хүний хувьд, энэ нөхөр онцгой олон зүйлийг цахимжуулсан нь гоё л доо" хэмээн энэхүү зургийг постолсон байна.



