өдөр
шөнө
×

Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш Төсвийн мөнгөөр шуудай, шуудай одон медаль хэвлүүлж тарааснаас өөр юу ч хийсэнгүй

Х.Баттулгын Монгол хүн бүрийн өрийг нэг удаа тэглэнэ гэсэн амлалт утаа мэт замхрав

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Хүчирхэг Монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн амлалт өгч сонгуульд ялалт байгуулж байв.

Ингэхдээ тэрээр “Оффшор бүсээс 17 тэрбум ам.долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно. Монгол Улсын нийт иргэдийн 5 их наяд 845 тэрбум төгрөгийн өрийг тэглэж, Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай шийдвэрийг гаргана” гэх мэт албан бус амлалтуудыг давхар өгсөн нь түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход чухал дэмжлэг үзүүлсэн талаар судлаачид онцолсон байдаг юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс оффшорчдод боломж олгосон 49 хоногийн хугацаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, НИК-ын Ч.Давааням нар оффшор бүсээс мөнгөө татаж оруулж ирснийг эс тооцвол Х.Баттулгын амлаж байсан шиг олон арван тэрбум ам.доллар Монгол Улсад орж ирсэнгүй.

Гадаадын хөрөнгө оруулалттай Салхитын мөнгөний ордыг төр эзэмшилдээ авах замаар тэтгэврийн зээлтэй цөөхөн хэдэн хөгшдийн өрийг тэглэснийг эс тооцвол Х.Баттулгын Монгол хүн бүрийн өрийг нэг удаа тэглэнэ гэсэн амлалт ч бас утаа мэт замхарчээ.

Тэрээр ядаж өөрийн дэвшүүлсэн “Хүчирхэг Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн талаар гурван жил өнгөрөхөд ард иргэддээ нэг ч удаа тайлагнасангүй.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн төсвийн ихэнх мөнгийг одон медаль хэвлэж тараахад зарцуулжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнгөрсөн хугацаанд энэ мэтээр юу ч хийгээгүй гэвэл хилсдүүлсэн хэрэг болох биз. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй үгсэж хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн шийдвэрээр хүссэн үедээ чөлөөлж, томилж болдог хууль батлуулснаар алдарт “Шударга бусын хонгил” гэгчийн эзэн болсон гэлцдэг юм билээ. Энэ бол яах аргагүй түүний гол амжилтуудынх нь нэг.

Мөн тэрээр Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан “Ерөнхийлөгч Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах эрхтэй” гэсэн эрх үүргээ онц сайн биелүүлж, төрийн одон медалиар мянга, мянган иргэдийг шагнаж урамшуулах чиглэлд томоохон амжилт үзүүлжээ.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны эхний есөн сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвөөс дараах мөнгөн зардлыг төрийн одон медаль хэвлүүлж, хүмүүсийг шагнаж урамшуулахад зарцуулсан байна:

-2020 оны нэгдүгээр сард төрийн одон медаль хэвлүүлэхэд 42 сая төгрөг;

-2020 оны хоёрдугаар сард төрийн одон медаль, хавтасны үнэмлэх хэвлүүлэхэд 222.7 сая төгрөг;

-2020 оны гуравдугаар сард төрийн одон медаль, хавтасны үнэмлэх хэвлүүлэхэд 85.5 сая төгрөг;

-2020 оны дөрөвдүгээр сард төрийн одон медаль, одон медалийн хайрцаг хэвлүүлэхэд 219.4 сая төгрөг;

-2020 оны тавдугаар сард Алдарт эхийн одон, үнэмлэхний хавтас хэвлүүлэхэд 183.5 сая төгрөг;

-2020 оны зургадугаар сард төрийн одон медаль, одон медалийн хайрцагны үнэд 77.8 сая төгрөг;

-2020 оны есдүгээр сард Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль, 30 жилийн ойн медалийн хавтас хэвлүүлэхэд 209,2 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвөөс тус тус гаргажээ.

Эндээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн 2020 оны эхний есөн сарын байдлаар 1 тэрбум гаруй төгрөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвөөс гаргаж одон медаль хэвлэж тараахад зарцуулсан болох нь илэрхий байна.

УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг шуудай, шуудайгаар нь одон медаль тарааж байна хэмээн шүүмжилж байсан удаатай. Тэгвэл тэдний шүүмжлэл үнэний ортой болж таарлаа. Х.Баттулгын хувьд төсвийн мөнгийг хэмнэхийг гишүүдээс хамгийн ихээр шаарддаг нэгэн. Гэтэл өөрт нь оногдсон төсвийнхөө ихэнхийг ийнхүү одон медаль хэвлэж тараахад зарцуулсан нь короновируст цар тахлын хямралын үед гаргасан ямар ч үр ашиггүй зардал гэлтэй.

Энэ бүхний эцэст Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш ийнхүү төсвийн мөнгөөр одон медаль хэвлүүлж тарааснаас өөрөөр улс орны хөгжилд бодитой хувь нэмэр болохуйц олигтой зүйл хийж гийгүүлээгүй байна гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (28)

  • Баттулга зүгээр зайлаад өг. (124.158.84.71)
    Баттулга зүгээр зайлаад өг.
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.27.46)
    Төмөр зам тавьчихлаа. Энэ л хангалттай дахиад дэмжинээ.
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • Zochin (202.9.40.185)
    Unen medleg muutai yu ch hiij chadaagui
    2020 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.25.128)
    Алдарт эхийн одонг ямарч ерөнхийлөгч өгнө л биздээ энэ чинь харин арын хаалгагүй одон байх шүү битгий туйлшир
    2020 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.25.128)
    Эв эрүүл саруул байж талон авна өөрсдөө авсан зээлээ төрөөр төлүүлнэ гэж юу байхав хөдөлмөрлөөч арай дэндүү залхуу бэлэнчилж сурсан юмаа ахмадын зээлтэй барьцаад бга юмуу хаашаа юм гэхдээ надад өрөө тэглүүлсэн ахмад настан байхгүй би өөрөө одоо цалингийн багагүй зээлтэй шүү.
    2020 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.26.27)
    Awah yostoil shagnalaa awaa bailgvidee Oorsdoo songoj gargachihaad zvgeer l shvvlgvi ajiliin hiilgvvleech.Aria l het tor zasgaa heterhii doromjilj hoich vydee muu vlger duurial vzvvlj.bn.Ahmaduudiin tetgewer teglesen ni zow bailaa.gehdee zeelgvi ahmaduudaa udahgvi amlasan mongoo ogwol zow bna
    2020 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.115)
    Хүмүүс өөрсдөө дуртайдаа зээл авчаад төрөөс тэглэнэ гэж хардаг тэнэг асуудал.Бүүр нэг бэлэнчлэх сэтгэлгээтэй.Монголд ажил олдохгүй биш ажил хийх хүн олдохгүй байгаа шүү.Насаараа хөдөлмөрлөсөн ч та өөрийнхөө төлөө үхэн үхтлээ гэр бүл үр хүүхдийнхээ болон өөрийнхөө төлөө амьдарч бгаагаа ухамсарла.
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.115.244)
    одонгийн ерөнхийлөгч монгол банхар
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Иргэн Даваасүрэн. (66.181.161.115)
    Хөөх арай л ихийг одон медальд зарцуулжээ ингэхээр л шагнал одон медаль үнэ хүндгүй болоод бгаа ш дээ.Харин энэ мөнгөөр бүх гэр хороололын нойлын асуудлыг шийдэх бохирын шугманд зарцуулсан бол айл болгоны жижиг нойл бхгүй болж хөрсний бохирдлоос салах байлаа даа.Бохирын асуудал шийдэгдсэн тохиолдолд айл бүр хашаагаа өөд нь татаад сайхан амьдрах байлаа даа.Харамсаж байна.
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (88.130.50.0)
    Би бас одон авъя. За байз гавьяат болох уу алдарт эхийн одон авах уу?
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.88.156)
    зурга авяа одги
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • zochin (202.126.89.214)
    Tuv aimagt lav Batulga Tuvaan nar sumdaar yavaad odon medial buundsun du songuuliin surtchilgaa hiigeed argagvi l A N n erunkhiilugch shv
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.35)
    Олон жил үр бүтээлтэй ажиллсан хүмүүст 30 с дээш ажиллсан бол өгөх хэрэгтэй хамаг залуу нас амь амьдралаа зориулсан байгаа ш дээ дээр үед чинь 5н жилийн гавшгайч гэж хүртэл байсан шүү
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.35)
    Сонгуульт хугацаа дуусах арай болоогүй байнаа эхлээд тэтгэвэр .дараа нь онцгой нөхцөлд ажиллдаг эмнэлэг мөн цагдаагийн байгууллага зэргийн цалингийн өрийг тодорхой хэмжээгээр багасгах байхаа гэж хүлээж байгаа
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.126.89.48)
    Eronhiilogchdoo bayrlalaa tor bolon huviraa hodolmor erhelj bui malchin torol buriin 55-sdeesh nasnii humuus avch bnalee shdee hodolmor buteelee uneluuluulj baigaa humuusdee buu ataarah alich namiin humuusn avch baigaa bizdee huniig bitgii tegj harluul ...
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Г.Ариунаа (202.55.188.91)
    Ter olon shagnal dundaas nvdee olson shagnal olon bga blgvidee. Olon jil ar ger , vr hvvhdee hayan baij, uls orniihoo tuluu huls hvchee zoriulan hudulmurluj ywsan odoo ch hudulmurluj ywaa mynga myngan hugshid zaluuchuud bga shvvdee. Hvn gdg chn urmiin amitan shv dee. Yahawdee ulsiin erinhiilugch hvn bna huduud gandaj narand sharagdaj ywaa ard irgeddee jaahan chn gesen setgel gargaal bzdee. Bi huduu oron nutagt ajillaj vzsen bolhoor ajil hudulmuriinhuu tuluu nasaaraa zvtgej ywaa olon hvn, engertee gylalzah yumgvi hudulmuruu vnelvvlj chadalgvi ywj bdgiig harsan. Harin ch ter ih mungiig tiim ch zam barina, tiim ch gvvr barina ged heden ter bumaar ni uuriin halaasandaa hiicheegvil bnashde.
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
    • Санал нэг байна(66.181.187.189)
      Иргэн
      2020 оны 10 сарын 19
  • Иргэн (202.9.40.12)
    Өмнөх ерөнхийлөгч шиг идэж уугаагүй гэж боддог. Даанч эргэн тойрон дахи хүмүүс нь зөв зөвлөгөө өгдөггүй бх. Багаа сайн бүрдүүлээгүй.
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Оюунаа (66.181.161.17)
    Эхийн одонгийн мөнгөний зарлал гараа биз Би Баттулгатай уулзаж байгаагүй намайг таних ч үгүй гэхдээ төрийн өндөр сэнтийд очсон нь тэргүүнээ залбирч хүнлэлдэг
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Бүү хуурт. Бүү март (66.181.161.23)
    Монгол хүн бүрийн өрийг тэглэнэ гэж молиго үмхүүлж байгаад ерөнхийлөгч болсон. дахиад 21 онд хууртах уу, малнуудаа
    2020 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.76)
    Одон медалийн үнэ цэнэ үгүй болж. Зүгээр төмөр болголоо. МАН-с тодорхойлсон одон медалийг зөвхөн АН ийн гишүүн тарааж байгаа нь инээдэмтэй. Өөр дээрээ дарж байгаад өөрийн талийн гишүүнд өгч байгаа юмдаа.
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
    • Undur nastan(66.181.179.137)
      Yag l tegeed bnadaa. Songuuli bolgonii umnu ter baitlaa surtakchilgaaniihaa uer olon zuugaar ni harmaalj ireed l AN -aas debshigchid ugch bailaa.
      2020 оны 10 сарын 18
  • Zocin (66.181.161.81)
    Yter tvrgen zailuul taarna mongolchuud engert zvvsen tomornoos oor garaara hiih vildbert ajillaar ger bvlee tejeemer bna Battulga
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.118.69)
    Jenko uuruu fanama offshoroos munguu tataj awsan yumuuu????
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.96)
    Монголын Төр Жэнкод өргүй. Одоо болсон бус уу?
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.70.51)
    Нэг л аймгийн мэдээллээс харахад сая аймгуудаар явахдаа АН-ын гишүүдэд хийсэн бүтээснээр нь биш насны байдлаар одон медалийн зэрэглэл тогтоож ахмадад нь ХГУТ одон, дунд үед Алтангадас, арай залууханд нь ХХМедаль бараг л толгой дараалан тараасан сурагтай.
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
    • Бүгдийг мэднэ(103.57.93.62)
      Яг үнэн. Төрд ямар ч ажил хийж үзээгүй хүн шагнал аваад бна. Тодорхойлолт нь ардчилсан намын зүтгэлтэн гэсэн утгатай. Шал балай ахиж битгий сонго.
      2020 оны 10 сарын 18
    • Undur nastan(66.181.179.137)
      Yag tiim shu. Turiin shagnaliin ner hundiig AN -iin erunhiilugch garsnaas hoish Elbegdorj ch Battulga ch adilhan unagaj duuslaa.
      2020 оны 10 сарын 18
Top