өдөр
шөнө
×

Л.Мөнхбаясгалан: Миний хүү ямар ч гэмт хэрэгт холбогдож яваагүй

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУГЖ Д.Сосорбарамын цахим орчинд илэрхийлсэн байр суурьтай холбогдуулж дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрээр: Шүүхэд хандахаас өөр замгүй болов. Миний хүүхдийг хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн гүтгэлэг яваад л байдаг юм. Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг гэсэн ардынхаа үгэнд итгээд өнөөг хүрэв. Бас улстөрд орсон хүн энэбайтугайг дааж явна гэж ч бодож байлаа. Гэтэл Д.Сосорбарам гэж алиа өвгөн хүртэл худал мэдээлэл тарааж эхэлжээ.

Аав шигээ настай хүнийг өрөвдөх ч миний хүүхдүүдийн ирээдүй рүү шүлсээ үсчүүлж зөнөг залгаж яваа бол би шүүхэд хандаж гэр бүлийнхээ нэр төрийг цэвэрлэж авья даа. Миний хүүг таних мэдэх найз нөхөд нь, багш нар нь, ах дүү хамаатан садан нь хэлээд өгнө. Ямар ч гэмт хэрэгт холбогдож яваагүй. Юун хар тамхи… надаас болон миний гэр бүлээс гэмт хэрэгт холбогдож уусан идсэн, дээрэмдсэн хулгайлсан юу ч олохгүй ээ. Албан ёсоор шүүхэд хандахаа мэдэгдье. Ийм яриа тараасан ичдэггүй нэг гар шүүхийн өмнө очоод үнэнээ хэлээрэй" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top