өдөр
шөнө
×

“Амгалан дулааны станц”-ын захирал М.Мөнхөө төсвийн мөнгөөр VIP өрөө тохижуулж, төрсөн эгчийнхээ хүүхдийн компаниар ажил гүйцэтгүүлж төлбөр төлжээ!

“Амгалан дулааны станц”-ын захирал М.Мөнхөө төсвийн мөнгөөр VIP өрөө тохижуулж, төрсөн эгчийнхээ хүүхдийн компаниар ажил гүйцэтгүүлж төлбөр төлжээ!

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн нутгийн дүү "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхөө гэгч нь төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэл гаргасан ноцтой асуудлуудыг дэлгэж байна.

VIP өрөөг төсвийн мөнгөөр тохижуулсан нь...

Амгалан дулааны станцын захирал М.Мөнхөө нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн С.Даваадоржтой ВИП өрөө тохижуулахад шаардлагатай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээний төлбөрт 9.6 сая төгрөгийг Амгалан дулааны станцын төсвөөс шилжүүлсэн  болох нь гэрээ болон санхүүгийн баримтаар баталгаажиж байна.

Тансаг зэрэглэлийн зочид буудал биш төрийн өмчит компани дотор VIP өрөө гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр түүнийгээ тохижуулсан нь үрэлгэн зардал, үр ашиггүй зарцуулалтын тод жишээ юм. Энэ үйлдэл нь:

  • “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн 15.2.1 – төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах,
  • “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 6.1.2 – хэмнэлттэй байх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Төрсөн эгчийнхээ хүүхэдтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн нь...

Үүнээс гадна, М.Мөнхөө нь өөрийн төрсөн эгч М.Жаргалсайханы хүү Б.Чинбатын эзэмшдэг “Алсын Өгөөж” ХХК-тай гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж төлбөрт нь 18,000,000 төгрөг шилжүүлсэн байх ажээ.

Энэ нь:

  • “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 10.1 – “нийтийн албан тушаалтан өөрийн болон хамаарал бүхий этгээдийн өмчлөлтэй компанитай гэрээ байгуулахыг хориглосон” заалтыг,
  • “Авлигын эсрэг хууль”-ийн 7.1 – “албан тушаалтан өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхолд үйлчлэх шийдвэр гаргахыг хориглосон” зохицуулалтыг тус тус зөрчсөн үйлдэл юм.

М.Мөнхөө өмнө нь “эрчим хүчний реформ”-ыг сурталчлах нэрийн дор өөр хоорондоо хамаарал бүхий нэг эзэмшигчтэй компаниудтай 159 сая төгрөгийн гэрээ байгуулж, бусдад давуу байдал олгосон тухай асуудлыг бид хөндсөн билээ. Холбоотой нийтлэлийг эндээс унших.

Төрийн өмчит компанийн удирдлага төсвийн хөрөнгийг энэ мэтээр үр ашиггүй зарцуулж, өөрийн хамаарал бүхий этгээдийн компанитай гэрээ байгуулсан иймэрхүү үйлдэл нь “Авлигын эсрэг хууль”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн үйлдэл байж болзошгүй байгаа юм.

Үргэлжлэл бий…

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top