өдөр
шөнө
×

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Хүн алсан хэрэгтэнг Дээд шүүх цагаатгажээ

Болсон явдал ярьж өгье. Эрт дээр үед биш эдүгээ манай үед хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулсан Монгол улсад  болсон явдал. Ердөө 11-р сарын 11-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаас гарсан жигтэй шийдвэрийн хохирлыг та бүхэнд хэлж өгье.

Иргэн Б нь амь хохирогч. Одоо энэ орчлонд байхгүй. Харин түүнийг төлөөлж 2-13  настай таван хүүхэд нь 32 хон настай цэл залуу ижийгээ хормойдон уйлж суугаа. Тэд амиа алдсан эцгийнхээ, ханийнхаа албан ёсны хохирогчид. Монголын хуулийн өмнө амь хохирогч Б-гийн амь насыг нэхэж, шударга ёс эрж яваа зургаан халуун амь.

Яаж цаашид амьдрахаа ч мэдэхгүй, урсах нулимс гомдол гашуудалдаа автаж өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж яваагаа ч бараг ойлгохгүй. Даанч балчир насандаа ааваасаа хагацсан  таван хүүхэд нь өдөр тутам ааваа нэхнэ.  Аргагүй шүү дээ, том нь дөнгөж 13 нас хүрч байна . 32 хон настайдаа бэлэвсэрч таван хүүхдээ тэвэрч хоцорсон  бүсгүй аргаа олохгүй уймарна, дээрээс нь шударга бус хуулийн шүүлтэд гомдоно... Ийм л  нэгэн айлын амьдралыг сүйрүүлж иргэн Б-гийн  хэвлийд нь нэг удаа , ар шилэнд нь хоёр удаа хутгалж алсан этгээдийг Очбадрах гэнэ. Хэрэг явдал 2019 оны 6 -р сарын 10-11 нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Энхжин хотхонд болсон. Амь хохирогч, гэмт хэрэг үйлдсэн хоёр залуу хоёулаа согтуу байсан. Хэрэг гарахаас өмнө айлд  очиж хамт архи ууж , улмаар караокед очоод  муудалцаж зодолдсон. Тухайн газрынхан  гэрчилдэг. Гэтэл амь хохирогчийг Очбадрах зодож байгаа караокений бичлэгийг нотлох баримт гэж шүүх үзээгүй. Харин ч шүүх дээр Очбадрахыг талийгаач зодож байсан гэсэн гэрчийн  мэдүүлгүүд хөвөрсөн.  Харин тэр караокений бичлэг одоо сэтгүүлч надад бий гэдгийг хуулийнханд хэлчихье. За энэ яахав гэж бодьё. Хүн амины хэрэг гарсан Энхжин хотхоны камерийн бичлэгийг устгачихсан. Хэн хэзээ  яагаад гэдгийг хэн ч мэдээгүй өнгөрсөн.  Цагдаагийнхан болоод шүүх үүнийг тоогоогүй. Техникийн саатал болсон гээд л өнгөрч. Хамгийн сонирхолтой нь 2019 оны 6 р сарын 10-11 нд шилжих шөнө Хан Уул дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн мөрдөн байцаагчаар ээлжинд гарч байсан Даваажав гэгч тухайн үед хотхоны камерийн бичлэгийг аваагүй, маргааш нь ч аваагүй, харин тэр шөнөдөө талийгаачийн эхнэртэй олноос зайдуу чимээгүйхэн ярилцсан гэж мэдүүлэг өгсөн.  Би ёжлоогүй өөрийнх нь л  мэдүүлсэнээр бичив.

Тэр мэдүүлэг нь талийгаачийн эхнэрийг гүтгэсэн шинжтэй. “Талийгаач гэрийнхээ гал тогооноос хутга шүүрч аваад гарсан гэж эхнэр нь надад ярьсан...хүмүүсээс хол байсан болохоор сонссон гэрч байхгүй” гэсэн мэдүүлгээр Очбадрахыг цагаатгаж, амь насаа алдсан иргэн Б-г “хохь чинь” гэсэн гэсэн шүүхийн шийдвэрийг Хан –Уул дүүргийн шүүх гаргаж чадсан юм. Тэр Даваажав гэгч мөрдөн байцаагч уг хэргийн газар муу ажилласан,  нотлох баримтуудыг сайтар цуглуулж чадаагүй гээд сахилгын арга хэмжээ авахуулсан баримт ч сэтгүүлч надад бий. Хэрэг үйлдэгдсэн хутга хаанаас гарч ирсэн нь тогтоогдоогүй. Нэг мэдэхэд хутга гараад ирсэн ,  хүний амь нас хохирсон. Хан Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр  гэж шударга ёсыг хүсэмжлэгч хэний ч дургүй хүрмээр гарсан. Яаж гэж үү. Иргэн Очбадрах аргагүй хамгаалалт хэтрүүлж талийгаачийн амь насыг бүрэлгэсэн байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр Очбадрах гэмт хэрэгтэн мөнүү гэвэл мөн. Харин Очбадрахад Үндсэн хуулийн 16 р зүйлийн 1 дэх хэсгийн 4 т заасан “амьд явах, халдашгүй  эрхээ эдлэх” эрхтэй гэж үзээд цагаатгасан. Зөв. Очбадрах амьд явах эрхтэй. Халдашгүй ч байх эрхтэй.

Тэгвэл Очбадрахын гарт  амь насаа алдсан талийгаач Б амьд явах эрхгүй юу. Талийгаач халдашгүй байх ёсгүй юу. Шүүхийг шийдвэрийг уншихаар таван хүүхэд, эхнэрээ өнчрүүлээд амь насаараа хохирсон Б-д Үндсэн хуулийн 16 р зүйл үйлчлэхгүй, зөвхөн Очбадрахад үйлдчилдэг ажээ. Ингэж анхан шатны шүүх хүн алсан алуурчныг тогтоосон атлаа цагаатгасан бодит явдал энэ юм. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулинд аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гэсэн зүйл анги бий нь бий. Тэр нь тухайн үйлдсэн гэмт хэргийг шүүхэд хөнгөрүүлэх л нөхцөл болдог болохоос шууд цагаатгах нөхцөл биш. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, хохирогчийн гэр бүл давж заалдсанаар Нийслэлийн шүүхэд очсон. Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч гэмт хэрэг үйлдэж хүн алсан Очбадрахын тал давж заалдсанаар Улсын дээд шүүх алуурчныг цагаатгаж орхих нь энэ.  

Монгол улсын дээд шүүхийн эрхэм шүүгчид болох  Цогт, Батцэрэн, Амарбаясгалан, Хосбаяр,  Батдэлгэр нар аа сэтгүүлч би  та нараас асууя. “Иргэн Б бол үхэхдээ таарсан хүн, түүний 5 хүүхэд өнчирч байхдаа таарсан хүүхдүүд, 32 хон настай бэлэвсэрч үлдсэн эхнэр нь бэлэвсэрч байхдаа таарсан амьтад уу!!! Хүн алсан нь нэгэнт тогтоогдсон Очбадрах хүн алж байх нь зөв үү. Тэр л амьд явах эрхтэй, халдашгүй эрхээ элдэх ёстой хүн үү. Та нар өргөсөн тангарагаасаа няцав уу” гэж асууя. Таван өнчин хүүхэд, цэл залуудаа бэлэвсэрсэн эх, шороон дор булагдсан талийгаачийн эрхийг  тэгвэл хэн хамгаалах вэ. Тэдний эрхийг хамгаалдаг хууль Монголд бий. Харамсалтай нь Монголын шүүх энэ хуулийг хэрэглэж чадсангүй. Чадсангүй ч гэж дээ, хүссэнгүй...

Жич: Өнчин таван хүүхдээ аргадан суугаа залуухан ээжийн төлөө, өдөр болгон ааваа санаж уйлах тавын таван өнчин хүүхдийн төлөө, амь насаараа хохирч энэ орчлонгоос одсон иргэн Б гийн амьд явах эрхийн төлөө, хамгийн гол нь  Монголын шүүхэд шударга ёс тогтоохын төлөө энэ хэргийг эцсийн шийдвэр гартал сэтгүүлч би үнэнийг мэдээлнэ.  Салхитын мөнгөний ордыг хууль бусаар хятадуудад өгөхдөө авилга авсан 17 шүүгчийн хэрэгт анхан шатны иргэний, давах шатны, дээд шүүхийн иргэний танхимын шүүгч нар бүлэглэн хуйвалдаж авлига авсан хэрэг илэрч дуулиан болсныг мартах учиргүй. Харин одоо эрүүгийн танхимын шүүгч нар нэг л биш ээ. Сэтгүүлч Мөнхбаясгалан би эрэн сурвалжлах сэтгүүлчийнхээ  хүрээнд ажиллаж ноцтой баримтуудыг дэлгэх л болно.  Учир нь би та нар шиг хүний урссан цус, асгаруулсан нулимс, өнчин зүрхэн дээр шударга бусын алх цохиж хэзээ ч  чадахгүй үнэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (45)

  • Зочин (192.82.67.91)
    Ёоооо ямар муухай юм бэ
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • лхагва (150.129.143.59)
    ҮНДСЭН ХУУЛИНДАА "МАЛ... ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙНА" ГЭСЭН ЗААЛТТАЙ МОНГОЛ УЛСАД ШҮҮХ ЗАСАГЛАЛ ГЭДЭГ ЖИНХЭНЭ ДАМПУУРЛЫГ НОТЛОН ХАРУУЛЖ БАЙГАА ҮЛГЭР ЖИШЭЭ ГАЗАР. АЛААГҮЙГ АЛСАН БОЛГОХ, АЛСАНГ АЛААГҮЙ БОЛГОХ, ХУЛГАЙЧИЙГ ХУЛГАЙЧ БИШ ХУДЛЫГ ҮНЭН ГЭХ НОВШИЙН ГАЗАР.
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • М. Пүрэв (59.153.113.58)
    Сэтгүүлч Мөнхбаясгаланд амжилт хүсье Шударга үнэний дуу хоолой болж яваад
    2020 оны 12 сарын 04 | Хариулах
  • Иргэн Ишгэн (64.119.23.86)
    Энэ улсад цагдаагаас л болж өгвөл хол явах хэрэгтэй. Хамгаалах биш харин хэрэгт чихнэ....
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.51)
    Энэ хэрэг дахиж задрах ёстой. Шүүх алуурчинд үйлчилнэ гэдэг бол авилга.танил талтай шууд холбоотой. Төрийн 3 өндөрлөгт өргөдөл өг. Сэтгүүлч Л . Мөнхбаясгалан сайн хөөцөлдөж өгөх байхаа.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Баагий. (66.181.161.51)
    Монголын шүүх ийм заваан бб
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Сэтгэлгүй шударга бус шүүгч ч .ер нь хэн ч байсан үйлийн үрээ өөрсдаө биш ч үрээрээ төлдөг нь тэнгэрийн хууль.энэ хорвоод үнэгүй юм байдаггүй.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Zochin (66.181.160.6)
    za mash cain oilgoj ynshilaa shuuh neree arai ch de ectoi l haruucl turumuur ym hun bie hamgaalj bolno huniig 3 ydaa hutgalj alj bie hamgaalna gj y bcn um dor hayuj bie hamgaalahdaa hetruulen herglj hun alcn gd bc huuli zuun angi bdg um ene bol hun amini mash herg bn bur canaatai hun aminii herg shuu
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (66.181.160.6)
    Ter hedn shuugch tsagdaa porkoror narg ngvl udur tenger amidaralaar nirgeed ungu 5 nyulh huuhed 1gants bie emegtei nulimac uzcen humuuc xezeech cain ybahgui burhan td narig hatyy shiitgen harj bgrarai
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.6.162)
    шүүгч Хосбаяр гэж бузартсан үхээрээ зайлуул даа
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • ptar (64.119.22.195)
    mongoliin hamgiin bolohoo bolison gazar shuuh bolood baih shig l bna daa.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.60)
    Ээдрээтэй хэрэг дээр эзэн холбогдогч нь тодорхойгүй ба уг гарсан хэрэг нь мөрдөгч болон прокурорд тааламжгүй ядаргаатай бол аливаа хэрэг үнэн мөнөөрөө шийдэгднэ гэж гонжий жоо юм билээ дээ...
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (198.16.66.99)
    Мөнхбаясгалаан чи сэтгүүлч болохоос шүүгч биш.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.73.173)
    Ерөнхийлөгч Х. Баттулга дээд шүүхийн шүүгчийг томилдог шүү дээ.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Батаа (202.9.46.66)
    Нөгөө хэдэн алдартай шүүгч нарын нэрс зурайж бхад иим шиидвэр гарна бхоо. Яанадаа Монгол эх орон минь.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin (66.181.186.62)
    Ene ulsad bie bier n aluulad l tolgoig n ileed bdg huulitai um bna. Alaad baival bayrlad l bh um bishu. Bodlogo yvagdaad bdg um shig bgan
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.55.188.93)
    Awilgald idegdsen shvvh,turd ergelgsen hognuudaas salsan tsagt shudraga ys togtono
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • ыррыры (64.119.24.14)
    тэгээд тэмцээд үнэн ээр шийдүүлэлдээв
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.126.88.70)
    Uls turch, unshigch ene avgaig zaluu Unuruuguur solitson odoo eniig neeh toodog hun bain u.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.68.228)
    Мөнхбаясгалан сэтгүшлч хүний төлөө үнэн дуграад яларсан бидний дуу хоолой болдог.Битгий халшраарай ! Чамд их баярлалаа.Мананг бүр мөсөн төр засгаас зайлууоахгүй бол одоо юу ч яриад шудрага сайхан юмны мөр ч гарахгүй болсон нь ойлгомжтой.Сэтгүүлч Амарбаясгалан, Отгон нарын Монголын ард түмэн дэмжих ёстой шүү!!!!!
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Ард (66.181.161.13)
    Арай дэндүү байна даа яана даа яана
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • зочин (202.72.245.125)
    шудрага байх зарчим хэдэн халтар цаас хараад алдагдах юм тэрийгээ аваад нөгөө ертөнцөд очихгүй шүү
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Ophi (139.5.217.217)
    Цагдаа прокурор шүүгч нарыг үндэсээр нь солих хэрэгтэй саяхан сургууль төгссөн хүүхэдүүд зөндөө бн
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.75.170)
    Шүүхийн тухай хууль өөрийнх нь хүссэнээр болохгүй болохоор хар пиар хийж шүүхийг харлуулах, нэр хүндийг нь гутаах алхам хийж байх шиг байна! Genco -ийн трол ээлжилт захиалгаа авсан юм байна
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    Шудрага ёс гэж бдаг юм уу би лав итгэдэггүй
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Бясалгагч (103.140.10.239)
    Монголд шудрага шүүгч,шудрага прокурор,шудрага мөрдөн байцаагч өдрийн од бодсон байхаа.харин авилгалчид бол захаас аваад замаас үргэлж болсон цаг үе юм даа.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.23.125)
    Дээд шүүхийн шийдвэрийг сэтгүүлчид хянадаг болчихсон юм байх даа. Хавтаст хэргийн материалд ямар баримт авагдсан тэр бүхнийг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрээ гаргадаг. Ямар зорилгоор дээд шүүхрүү дайраад эхэлвээ? Шүүхийн тухай хууль өөрийнх нь хүссэнээр болохгүй болохоор хар пиар хийж шүүхийг харлуулах, нэр хүндийг нь гутаах алхам хийж байх шиг байна! Дээд шүүх эрүүгийн хэргийг харин ч гайгүй шийддэг шүү. Аливаа юм 2 талтай байдаг. Ямар ч шийдвэр гарсан аль нэг тал нь гомдолтой байх тохиолдол зөндөө байна. Гол нь болсон нөхцөл байдлыг бүрэн тогтоож хуульд үндэслэж шийдвэрлэх ёстой.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
    • Ший БИЧЭЭЧ 3(37.47.62.112)
      ДЭЭД ШҮҮХ ХАРЛАГДАХ АЖЛАА ӨӨРСӨДӨӨ ХИЙЧИХСЭН Л БАЙНА... !!! ЮУ ГЭЖ ХУДЛАА ГОНГИНООД БАЙГАА ЮМ БЭ ???
      2020 оны 12 сарын 02
  • Зочин (202.9.40.76)
    Сэтгуулч гэж Менхбаясгаланг л хэлнэ дээ. Бусад нэр зуусэнгууд бол СэтХэтХуулэгч мен болой.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
    • Зочин(66.181.161.13)
      Юуны чинь аргагүй хамгаалалт гэж хуцаад байгаа юм бэ алуурчинд ялыг нь өгөх ёстой шүүгч прокурор нарт мөнгө өгөөд ялгүй салж байна ингэж болохгүй Мөнхбаясгалангын зөв шүү
      2020 оны 12 сарын 02
  • Зочин (202.126.90.139)
    Argagui hamgaalalt bsan yum bishuu. gereesee hutga gargaad alah geed dairch bgaad uuruu aluutsan yum bishu. Bi bsan bol bas l tegj biee hamgaalnashte
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.189.20)
    Энд нэг л сонин юм нь гурван шатны шүүх гурван өөр шийдвэр гаргасан байна. Тэр камерийн бичлэг байгаа бол шинээр илэрсэн нөхцөл байдлаар улсын ерөнхий прокурорын дүгнэлт, эсвэл улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн дүгнэлт(эсэргүүцлээр) хэлэлцэж шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг дахин шалгаж болох юм.
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • shaa gichii mini, chamd itgehgui bn (66.181.182.10)
    shorongiin lalartai nuhtsuj yavsan sadar gichii yu ch gej shaaj medne
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
    • Нударга(37.47.62.112)
      ШААЖ ЧАДАХГҮЙ ШААЛТУУР МИНЬ??? ДУУГАА АЯДААРАЙ !!!
      2020 оны 12 сарын 02
    • Ариунаа(64.119.22.148)
      Сэтгүүлч хүний төлөө бичих ёстойгоо бичсэн бна.Танд тэр хүний өнгөрсөн амьдралыг шүүж донгосох эрх бхгүй шүү.Мөнхбаясгалан эрэмгий зоригтойгоор үнэнийг хайгаарай эхнэр 5 хүүхдэд туслах үнэнийг илрүүлэх хүн өөрөөс чинь өөр бхгүй шүү.
      2020 оны 12 сарын 02
  • Зочин (66.181.161.38)
    Шүүх арайждээ
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.192)
    Женкодоо хэлээч Шүүр ээ
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
    • хэхэ(64.119.16.51)
      Эргүү минь Женко ямарч хамаагүй гэдгийг одоо болтол ойлгоогүй үхэр үү чи
      2020 оны 12 сарын 01
  • Зочин (122.201.31.24)
    Хүний амь нас ийм хямдхан болсон юумуу Эрхтэй дархтай мөнгөтэй хэсэг бүлэг улсууд мөнгөөр тохироод л алуурчин нь цагаадчихдаг болсон хуультай шүүгчтэй болсон юум бол иргэн бид үүний эсрэг тууштай тэмцэнэ шүү арай ч дээ
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (192.82.69.176)
    Шүүх ер нь дампуурчихжээ. Хууль шүүхэд их цэвэрлэгээ хийгээч Ерөнхийлөгч өө!
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
    • Зочин(64.119.23.125)
      Харин наадахыг чинь хүсээд харлуулж байгаад цэвэрлэгээ нэрийн доор өөрсдийнхөө хүмүүсээр солих санаатай байгаа юм бишүү!
      2020 оны 12 сарын 01
  • Zochin (66.181.161.119)
    Muu novshnuud mungugui hun alcn bol yuj bg bol tyltalvn uguud ybuullana bz mash oilgomjtoi herg bn hergiig dahin zadlah hergtei yumar ngn arga bg hergiig zaaval dahin murdun baitaaltind butsaah hergtei bn h7n alcn hun gemee nugellee edleh ectoi shuuh nugelun edluulehgui um bol tenger burhan gj bdg um shuu ter 3 shuugchihg tenger nergeed uguucei ur huuhed hani ijiltein but nirgeecei hogiin shaarnuud
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
  • Zochin (66.181.161.119)
    jinhene luivarin shuuh hural bolcn bn hun bie hamgaallana gehdee h7niig 3 ydaa hutgalj alj bie hamgaallana gj y bcn ochij ochij bur ar huzuunden hutgalcn bn ene deed shuuhin 3 shuugch hahuulig mash cain abcn bn oilgomjtoi herg bn bugd huvildaan hiicn bn
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
    • (202.126.90.139)
      Chg alah geed dairsan yed chi hutgiig ni abaad aisandaa hed hutgalj bgaagaa ch medehgui tsochirold orson yedee l iim yum hh bhaa
      2020 оны 12 сарын 01
  • Оюун (66.181.191.138)
    Араичдээ Ерөнхиилөгчөө араичдээ Ерөнхии саидаа Энэ дээд шүүхээ цэгцлэхгүи юм уу Иим дээд шүүх гэж луивар хэрэгжүүлэгч баигууллагаа баилгаад баих уу
    2020 оны 12 сарын 01 | Хариулах
Top