өдөр
шөнө
×

Ж.Золжаргал: Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намаас гарч бие даагч гишүүн болсон тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн бөгөөд тэрээр энэ талаар цахим хуудастааа дараах байр суурийг илэрхийлжээ. 

Үүнд, "Олон хүнийг гайхшруулсандаа уучлал хүсье. Би өнгөрсөн зуны амралтаар намын гишүүнчлэлээс татгалзах шийдвэрээ гаргаж өргөдлөө үлдээгээд явсан. Өчигдөр Оюу толгойн талаар ярьж байгаад намын талаар сэтгүүлчийн асуултад хариулчихлаа. Уг нь элдэв бужигнаантай байхад дарь нэмээд яахав гэж чимээгүй азнаж байсан юм.

Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа. Арга барил таарахгүй бол ямар өөрийгөө албадаад байлтай биш. Санаа нийлэх асуудал шийдлүүд дээр нь дэмжээд л явах байх.

ХҮН намыг дэмждэг учраас намайг дэмжсэн, эсвэл намайг дэмждэг учраас ХҮН намыг дэмжсэн, бас намайг дагаж намд орсон хүмүүсээс уучлал хүсэж байна. Би тэднийхээ сонголт, найдварыг тээж улс төрд орж ирсэн, тээх ч болно" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top