өдөр
шөнө
×

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТАХИЛГАТ ЦОГТ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ЗАН ҮЙЛ БОЛЛОО

Цогт-Овоочууд зуны тэргүүн сарын шинийн 8-ны, лусын буулттай билигт сайн өдөр аймгийн тахилгат Цогт хайрханы тахилгыг зохион байгуулж уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх оролцлоо.

Тахилгын зан үйлд Гандантэгчлэн хийдийн лам хуврагууд ирж буян ном хурсан бөгөөд, гай барцад зайлуулж, хангай дэлхийгээ аргадах зорилгоор цам харайх ёслол зохион байгууллаа. Мөн Хайрханы тахилгад их нас, хязаалан, дааганы уралдаан болж, аймаг сумын цолтой 32 бөх барилдаж, шагайн харваанд аймаг сумаас 70 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорисон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top