Өмнөговь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаан 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдахаар товлогдсон. Ээлжит наймдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг улс төрийн намын бүлгүүд урьдчилан хэлэлцэж байна.
Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах болон аймгийг 2026 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөв батлах тухай, 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын санал батлах, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай, мөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг зарцуулах журам батлах тухай зэрэг бодлогын асуудлууд хэлэлцэгдэж байна.


