өдөр
шөнө
×

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх Солонгос улсын эмч нарыг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх Солонгос улсын эмч нарыг хүлээн авч талархал илэрхийлж, хоёр талын уулзалт хийлээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад хот болон БНСУ-ын Жонбүк муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсын эмч нар Даланзадгад хотод хүрэлцэн ирж, орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүллээ.

ИТХ-ын дарга энэ үйл ажиллагаа нь үр дүнтэй, иргэдэд бодитоор хүрсэн чухал ажил боллоо хэмээн онцолж, үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж болон Солонгос улсын эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр цаашид талууд хамтын ажиллагаагаа зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй боловсрол, соёлын болон бусад чиглэлээр өргөжүүлэх талаар санал солилцож цаашид аймгийн түвшинд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top