Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, салбарын сайд нараас өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээлийн хангалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл зэрэг бусад тулгамдаж буй асуудлуудын талаар аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим уулзалт хийж холбогдох мэдээлэл, үүрэг чиглэлийг өглөө.
Цахим уулзалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Аймаг, орон нутгийн зүгээс ирэх өвлийг өнтэй давах ард иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хөдөө аж ахуй, хот суурин, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд нийгмийн бүхий л салбарын хүрээнд бүх талын бэлтгэлийг ханган ажиллаж байгаагаа мэдээллээ.


