Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд “Хэлмэгдүүлэлт ба Цагаатгал” сэдэвтэй лекцийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг Их сургууль, Коллежийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Улс төрийн хилс хэрэг, хэлмэгдүүлэлт ба цагаатгалын талаар танин мэдэхүйн ойлголттой болгох, судлуулах, тэдний мэдлэгийг бататгах зорилгоор уншлаа.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос зохион байгуулсан Хэлмэгдүүлэлт сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчид шагнал гардууллаа.


