Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг бий болгож жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулдаг ба энэ жил 30 дахь өдрийг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхэд, иргэд, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Засаг даргын Тамгын газрын хамт олон Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Мөн Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхэд, иргэд, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Засаг даргын Тамгын газраас Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн буяны номд даган баясаж, зул өргөлөө.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд “Хэлмэгдүүлэлт ба Цагаатгал” сэдэвтэй лекцийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг Их сургууль, Коллежийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Улс төрийн хилс хэрэг, хэлмэгдүүлэлт ба цагаатгалын талаар танин мэдэхүйн ойлголттой болгох, судлуулах, тэдний мэдлэгийг бататгах зорилгоор уншлаа.
Аймгийн Байгаль, түүхийн музей Монгол Улсад 20 дугаар зуунд өрнөсөн хар бараан түүх хэлмэгдүүлэлтийн талаар мөн хэлмэгдэгчдийг цагаатгасан үйл ажиллагааны мэдээлэл олгох музейн үзмэр сан хөмрөгийн булан байгуулан тохижуулж тус өдрөөс иргэдийн хүртээл болгон ажиллаж байна.
Мөн тус өдрийн хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос санаачилан хийсэн хэлмэгдүүлэлт ба цагаатгалтай холбоотой нэвтрүүлэг, контентыг иргэд олон нийтэд хүргэлээ.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Цагаатгалын цагаан ном зэрэг эх сурвалжаас тодруулахад Өмнөговь аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан нийт 1544 хүн байдаг бөгөөд энэ нь нийт хэлмэгдэгчийн 4,8 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг бий болгож жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулдаг ба энэ жил 30 дахь өдрийг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Үүнээс цаазаар авах ялаар шийтгүүлсэн-1058, хорих ял шийтгүүлсэн-297, нам төрийн эсрэг хэргээр 4, эмэгтэй хэлмэгдэгч 6 тус тус байна.


