өдөр
шөнө
×

38 ДАХЬ УДААГИЙН “НОМЫН БАЯР”-Т АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ ХҮНДЭТ ЗОЧНООР ОРОЛЦЛОО

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН САНААЧИЛГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН 38 ДАХЬ УДААГИЙН “НОМЫН БАЯР”-Т АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ ХҮНДЭТ ЗОЧНООР ОРОЛЦЛОО.

Тэрээр энэхүү оюуны баяр арга хэмжээний хүрээнд өөрийн номын эрдэмд шимтэн суралцсан замнал, амьдралын сургамжит түүх, нийгмийн төлөө зориулсан үйл хэргээ хүүхэд, залуустай хуваалцаж, уншихуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

Түүний хүүрнэл нь ном уншихын ач холбогдлыг таниулсан, өөрийгөө хөгжүүлэхэд боловсрол, мэдлэг ямар их үүрэгтэй болохыг ухааруулсан, урам зориг, итгэл найдвар төрүүлсэн сэтгэлд хоногшсон ярилцлага болсныг баярын арга хэмжээнд оролцсон хүүхэд багачууд онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top