Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээний баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх оролцож, хүүхэд багачууд, ахмадууд, багш ажилчид, хүүхдийн байгууллагын үе үеийн удирдагч, албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх мэндчилгээний үгэндээ хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн өнгөрсөн, өнөө, ирээдүй үеийнхэндээ бахархал, урам зориг эх булаг болж, хүүхэд бүрийн сурч хөгжих хүсэл тэмүүллийг улам бадрааж байгааг цохон тэмдэглэлээ.


