өдөр
шөнө
×

ГУРВАНТЭС СУМАНД БАРИГДСАН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

Залуусын хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Залуучуудын хөгжлийн төв”-ийн 3 давхар цогц төвийг Гурвантэс суманд орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулж барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад ороход бэлэн боллоо.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд залуус, ирээдүй хойчруу чиглэсэн олон ажлууд сумдад төлөвлөгдсөний нэг нь энэхүү хөгжлийн төв юм. Төвийн тохижилтын ажлыг хийж 11-р сарын 1нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Төвийн ажлын явцтай аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх очиж танилцан барилгыг үр ашигтай, зөв менежменттэй үйл ажиллагаа хэрэгжүүлж иргэдэд нэн хэрэгцээтэй сургалт хөтөлбөрийг нээж ажиллуулах талаар үүрэг чиглэл өглөө.

Гурвантэс сумын удирдлагууд хөгжлийн төвд төрөл бүрийн спортын дугуйлан, хүний хөгжлийн сургалтууд, бүжгийн дугуйлан, филиппин багштай англи хэлний сургалтыг нээхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгаагаа хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top