ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Тус систем нь төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын хөрөнгийн мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, тайлагнах, хяналт тавих, удирдлагын үйл явцыг цахимжуулах зорилготой бөгөөд 2025 оны 10 дугаар сараас эхлэн иргэдэд бүрэн нээлттэй болно.
Системийн зорилго
• Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдсэн дата сан бүрдүүлэх
• Өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтыг цахимжуулах
• Ил тод, үр ашигтай хяналтын тогтолцоо бүрдүүлэх
• Иргэдэд төрийн өмчийн талаарх мэдээллийг нээлттэй хүргэх зорилготой.
Мөн иргэн танд зориулсан боломжууд нь иргэн та umch.gov.mn цахим хуудсаар зочлон төрийн болон орон нутгийн өмчийн дараах мэдээллийг авах боломжтой:
• Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын бодит мэдээлэл
• Хууль, эрх зүйн баримт бичиг, тогтоол шийдвэрүүд
• Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын хяналт шалгалтын үр дүн
• Дуудлага худалдаа, түрээсийн зарууд
• Актлагдсан бараа, хөрөнгийн жагсаалт
Цахим систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системүүдийг ашиглан төрийн бусад төрөлжсөн мэдээллийн сантай холбогдохоос гадна, танил нэвтрэлтийн “ДАН” систем ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог юм.


