Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, өрх гэр бүлийн эдийн засаг, нийгмийн өсөлтийг дэмжих зорилготойгоор орон нутгийн төсвийн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад - Ханхонгор чиглэлийн 12 км хатуу хучилттай авто замыг “Замын Битум” ХХК барьж ашиглалтад орууллаа.
Тус авто зам нь орон нутгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ, олон улсын 4D ангиллын нисэх буудлын шинэ байршилруу холбогдох стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.


