ӨМНӨГОВЬ АЙМАГ ОРОН НУТГИЙН ИРГЭД, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ, БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн (ЖДҮ) зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлийн санхүүжилтийн үр ашигтай зарцуулалт, хяналт-шинжилгээний талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Энэ онд ЖДҮ-ийн зээлд 5 тэрбум төгрөгийн санхүүжилт зарласан ч шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийн зээлийн хэрэгцээ 8.2 тэрбум төгрөгт хүрсэн тул Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 3.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт баталсан.
Үүний дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон ЖДҮ газрын дарга Я.Эрдэнэсайхан нар нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан байна.


