өдөр
шөнө
×

Өмнөговь аймгийн ИТХ Батмөнх Даян Хааныг Алдаршуулах Нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ “БАТМӨНХ ДАЯН ХААНЫГ АЛДАРШУУЛАХ НИЙГЭМЛЭГ"-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Монголын төрд хамгийн олон жил буюу 47 жил хаан ширээнд сууж, 37 жил төр барьсан Алтан ургийн 31 дэх хаан Батмөнх Даян сэцэн хааныг өнөөгийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Их Аргалант уулын "Худаг цагаан дэрс" гэдэг газар төрснийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.

Өмнөговь аймгийн ИТХ нь Батмөнх Даян Хааныг Алдаршуулах Нийгэмлэгтэй хамтран Батмөнх Даян сэцэн хааны түүхэн үйл хэргийг алдаршуулах зорилгоор 5 удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, Даян хааны нэрэмжит шагналыг бий болгон, Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд хааны хөшөөг сүндэрлүүлж, түүнийг алдаршуулах, залуу хойч үедээ өвлүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.

Цаашид Батмөнх Даян Хааныг Алдаршуулах Нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн бахархал, үнэт зүйлийг дэмжих зорилгоор энэхүү түншлэлийн гэрээг байгууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top