Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Хүүхдийн ордны засварын ажлын явцтай танилцлаа.
Хүүхдийн сурч хөгжих, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, дотор болон гадна тохижилтын зарим асуудлыг шийдвэрлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй санал солилцлоо.
Түүнчлэн хуучин төв номын сангийн байрыг хүүхдүүдийн номын сангаар үйлчлүүлэх боломжийг тасалдуулахгүй байх зорилгоор сэргээн засварлах зураг төслийг энэ ондоо багтаан шийдвэрлэхийг даалгалаа.


