өдөр
шөнө
×

НОЁН СУМЫН ГАНЗАГАД БАГИЙН ГЭНГЭТИЙН ГОЛД НЭН ХОВОР ЯНГИР ЯМААГ СЭРГЭЭН НУТАГШУУЛЛАА.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Байгаль орчны газар, Монголын Аргаль, Янгир хамгаалах сан, Ноён сумын Засаг даргын Тамгын газар хамтран биологийн олон янз байдлыг бий болгох, зэрлэг амьтдыг хамгаалах, амьдрах орчин, байгалийн унаган төрх, эко системийг хадгалах үүднээс Ноён сумын ханын хэцийн уулнаас Ганзагад багийн нутаг Гэнгэтийн гол, баян тооройн төгөл орчимд нэн ховор 7 янгир ямааг сэргээн нутагшуулах арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Янгир барих ажлыг “Агнуур судлалын нийгэмлэг” ХХК, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Э.Магсаржав нар хамтран зохион байгуулж ажиллалаа.

Тус арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Төлөөлөгч А.Гантулга, аймаг сумын Төрийн байгууллагуудын албан хаагч нар оролцлоо.

Гэнгэтийн голд 1970 онд хүртэл нэн ховор Янгир ямаа нутагшин идээшдэг байсан ба Янгир ямааг сэргээн нутагшуулснаар байгалийн эко системийг алдагдуулахгүй авч үлдэх, биологийн олон янз байдлыг бий болгох, хамгаалах, нэн ховор янгирын сүргийг өсгөх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top