өдөр
шөнө
×

"ЦАХИМ-ӨМНӨГОВЬ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ДАТА ТӨВИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Олон улсын “TIER 2” стандартын Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, ухаалаг систем бүхий "ДАТА ТӨВ-ийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03/05 дугаар тогтоолоор “Дижитал өгөдөл дата төв” ОНӨААТҮГ-ыг байгуулж өнөөдөр тус төсвийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Телекамерын дэд төв, яаралтай тусламжийн дуудлага мэдээллийн нэгдсэн 112 тусгай дугаарын үйлчилгээ бүхий "Шуурхай удирдлагын төв" гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан, цаашид “Говийн бүсийн дижитал дэд бүтцийн төв” болгон өргөжүүлэх, Монгол Улсын Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны чиглэлийн дагуу GPU-д суурилсан их өгөгдөл, хиймэл оюун ухаанд тулгуурласан “УУЛ УУРХАЙН ДАТА ТӨВ” болох зорилттойгоор ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top