Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03/08 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийг хөгжүүлэх, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан билээ.
Өнөөдөр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга Н.Энхбат ИТХ-ын 2024 оны 03/08 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж нэг жилийн хугацаанд үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ард иргэдэд тайлагналаа.
Тус тайлангийн хурлын эхэнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх сонгуулийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан тогтоол шийдвэр, хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг, хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцууллаа.
Бүрэн эрхийн хугацаа эхлээд аймгийн ИТХ-ын хуралдаан 6 удаа хуралдаж, 88 асуудал хэлэлцэн, 129 тогтоол батлан хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.


