Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны А/128 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно)-ын хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хэсэг, мөн А/129 дүгээр захирамжаар “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам” боловсруулах ажлын хэсэг тус тус байгуулагдсан.
Тус ажлын хэсгүүд хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, сумдын Засаг дарга нарт хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, журмын төслийг иргэдээр хэлэлцүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахаар хэлэлцлээ.


