Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдаан 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдахаар товлогдсон.
Ээлжит бус долоодугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг улс төрийн намын бүлгүүд урьдчилан хэлэлцэж байна. Тус хуралдаанаар “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөр болон аймгийн хог хаягдлын менежментийн 2026-2030 оны төлөвлөгөө батлах, “Жаргалан уламжлалт сэргээн засах төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, Гурвансайхан нисэх буудлыг олон улсын 4D ангиллын стандартад нийцүүлэн өргөтгөж, ашиглалтыг сайжруулах зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, аймгийн телекамерын нэгдсэн сүлжээний төлөвлөлт зэрэг бодлогын асуудлууд хэлэлцэгдэж байна.


