Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын Төрийн их хан хуурч, ардын жүжигчин Цэенгийн Цэрэндоржийн амьдрал, уран бүтээлийн тухай баримтат киноны нээлтийн арга хэмжээ, амжилттай зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээний хүрээнд түүний охин Ц.Бямбасайхан “Хөхөө намжлын домог” бүтээлийг Монгол хэлнээс Япон хэлрүү орчуулж, Япон улсад хэвлүүлэн, Монголын ардын урлаг, өв соёлыг сурталчлахад үнэтэй их хувь нэмэр оруулж байна. Тэрээр 365 ширхэг Япон, Монгол хэл дээрх номнуудыг аймгийн Төв номын санд хандивлан өглөө.
Мөн түүний бага хүү Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан , ерөөлч магтаалч Ц. Соёл-Эрдэнэ нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, үе дамжсан морин хуурч юм.


