өдөр
шөнө
×

Үндэсний шагайн харвааны “Намрын отго харваа – 2025” тэмцээн 39 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна

Монгол түмний уламжлалт соёл, спортын нэг болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд улсын болон аймгийн шилдэг харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Тус тэмцээний нээлтэд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх оролцож, “Үндэсний шагайн харваа бол монгол хүний эв нэгдэл, мэргэн ухаан, тэсвэр тэвчээрийг илтгэдэг спортын өв соёл юм. Энэхүү уламжлалт тэмцээн нь иргэд, ялангуяа залуучуудын оролцоог нэмэгдүүлж, өв соёлоо хадгалан өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Шагайн харвааны спорт жилээс жилд залуужиж, олон залуучууд энэ спортыг сонирхон хичээллэж, улс, аймагтаа амжилт гаргаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top