Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт, бэлтгэл хангалтын байдалтай танилцлаа.
Уулзалтын үеэр Даланзадгад хотод Онцгой байдлын анги байгуулах, мөн аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлийг бууруулах чиглэлээр санал солилцов.
Иргэдийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах нь Өмнөговь аймгийн хөгжлийн бодлогын салшгүй хэсэг юм.


