Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар Өмнөговь аймгийн улсын тэргүүний II сургуулийн багш, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр боловсролын чанар болон сургалтын орчныг сайжруулах, мөн багш нарын өмнө тулгарч буй бодит асуудлуудын талаар санал солилцож, шийдвэрлэх боломж, гарцыг хамтран эрэлхийлэв.
Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчид боловсролын салбарын хөгжил, багш нарын нийгмийн баталгааг хангах асуудлыг онцгойлон анхаарч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын түвшинд бодит дэмжлэг үзүүлэх чиглэлтэй ажиллахаа илэрхийлсэн юм.


