өдөр
шөнө
×

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонслоо

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал,цахим бодлогын хороо” болон Даланзадгад сумын “Нийгмийн бодлогын хороо” сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, Боловсролын газрын дарга Д.Баасанхүү оролцож, салбарын бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн багш, удирдлагуудын дуу хоолойг сонсож, боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх, орон нутгийн онцлогт нийцсэн бодлого, шийдвэрийг хамтдаа боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top