Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн санал боловсруулах" ажлын хэсэг хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга О. Эрдэнэ-Өрнөхтэй уулзлаа.
Тус хурал, уулзалтаар тэмээ судлалын төв болон тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулах асуудлыг хэлэлцэж, 2026 оны аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгахаар санал солилцов.
Уг төвийг байгуулснаар тэмээнээс гарах ашиг шимийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өсгөн нэмэгдүүлэх боломжийг судалж, үйлдвэрлэлийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллах юм.


