өдөр
шөнө
×

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ГУРВАНТЭС СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон ажлын хэсгийн гишүүд Гурвантэс суманд ажиллаж байна. Гурвантэс сумын иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан мэдээллийг хүргэлээ. Уулзалтад оролцсон иргэдийн санал бодол, 2026 оны орон нутгийн төсөвт иргэдийн санал санаачилгыг тусгаж ажиллах хүрээнд энэхүү уулзалт арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн 4 айл өрхөд таван ханатай өргөө цагаан гэр олголоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top