өдөр
шөнө
×

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ МИНИ ПАРЛАМЕНТЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачлагаар 2014 онд “Хүүхдээ сонсъё” арга хэмжээ зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд оролцогчдоос гарсан саналын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хүүхдийн өөрөө удирдах байгууллага “Мини парламент” байгуулагдсан.

Мини парламент нь хүүхэд залуучуудын үзэл бодол, санаачилгыг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэн, хэрэгжүүлэх зорилготой.

2025-2026 оны хичээлийн жилийн "Мини парламент" нь анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулж, мини парламентын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан, дарга, нарийн бичгийн даргаа сонголоо.

Мини парламентын даргаар ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Дашням, нарийн бичгийн даргаар А.Цэцэнбилэг нар олонхын санал авч сонгогдлоо.

Төлөөлөгч сурагчид маань хүүхэд, залуучуудын хөгжлийн төлөө шинэлэг санаа, бодитой ажлуудыг санаачлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top