өдөр
шөнө
×

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2026 ОНЫ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИГДЛАА

Өмнөговь аймгийн 2026 оны орон нутгийн төсвийн төслийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалт болон Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн боловсруулсан төсвийн төслийг өнөөдөр аймгийн Засаг дарга Н. Энхбат Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О. Эрдэнэ-Өрнөх‐д албан ёсоор өргөн барив.

2026 оны төсвийн төсөл нь аймгийн хөгжлийн зорилт, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргааг дэмжих, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөлтүүдийг тусгажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top