Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн VIII дугаар хурал 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр танхим, цахим хослуулан хуралдлаа.
Тус хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах байдлаар баталлаа. Үүнд:
1. Өмнөговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
2. Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө батлах тухай
3. 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын санал батлах тухай
4. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам батлах тухай
5. "Тэмээ судлалын төв, тэмээний төрөлжсөн мал эмнэлэг" ОНӨТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай
6. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг зарцуулах журам батлах тухай
7. Орон нутгийн өмчийн тухай
8. Орон нутгийн үнэт цаас гаргаж, арилжих тухай
9. Аймгийг 2026 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
10. Аймгийн 2026 оны төсөв батлах тухай
11. Нэрэмжит болгох тухай
12. Сүм хийд байгуулах зөвшөөрөл олгох тухай
13.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлангийн тухай


