өдөр
шөнө
×

“Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” Сугирын Отгончулуунд хүндэтгэл үзүүлэв

Гүний усны салбарт 29 жилийн турш тасралтгүй ажиллаж, Монгол Улсын ус хангамж, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Монгол Улсын зөвлөх инженер, ус дулаан хангамжийн мэргэшсэн инженер, усны салбарын академич Сугирын Отгончулуун Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хорооны төлөөлөгчид, мөн “Гүний ус” ХХК-ийн удирдлага академич С.Отгончулуунд хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү эрхэм хүндэт шагнал нь гүний усны салбарын хөгжилд хүчин зүтгэж буй инженер, техникийн ажилтнуудын үнэ цэнтэй хөдөлмөрийг үнэлсэн томоохон үйл явдал боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top