Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны төлөөлөгчид өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ажиллав.
Уулзалтын хүрээнд тус газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх статистик үзүүлэлт, судалгаа, нөхцөл байдлыг танилцуулав.
Тухайлбал:
• Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал
• Эцэг эх, хүүхдийн харилцааны судалгааны дүн
• Гэр бүлийн орчин дахь тулгамдсан асуудлууд
• Хүүхдийг үл хайхрах байдал зэрэг нийгэмд өргөн хүрээнд ажиглагдаж буй эрсдэлүүдийн талаар нарийвчилсан мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг хэлэлцлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох хороо нийгмийн эмзэг бүлгийн хамгааллыг сайжруулах, хүүхэд бүрийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлд бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийллээ.


