Даланзадгад сумын ИТХ-аас санаачлан зохион байгуулсан “Цахим орчинд зөв хүн байя” сэдэвт нийтийн сонсголд аймгийн ИТХ-ын Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны Төлөөлөгчид оролцож, тус сонсголоос гарсан санал, зөвлөмж, уриалгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


