өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Улаанбаатарын утаа бол МАН-ын уран бүтээл

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Тэргүүн Шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир үг хэллээ.

Тэрээр, сайдын ёндоотой хэдэн хүн байна. Ж.Энхбаяр Монголын шилдэг боловсон хүчин болохоор эрх барьж байгаа нам гурав дахь удаагаа сайдаар томилсон биз. Ж.Энхбаяр сонгогдсон тойрог руугаа ХХААХҮЯ-ыг авч явсан. М.Бадамсүрэн Улаанбаатарт авчрах тухай ярьж байна. МАН 2016 оноос хойш тасралтгүй 10 дах жилээ засаглалаа. Энэ хугацаанд дөрвөн Засгийн газар дамжиж 115 хүн давхардсан тоогоор сайдаар ажилласан.

М.Бадамсүрэн 116 дах сайд. Энэ хүмүүс бүгдээрээ МАН-ын гишүүд. Тэд нэг ч салбарын асуудлыг шийдсэнгүй. Өнөөдөр өвдсөн бол үх гэдэг эрүүл мэндийн салбартай, тэтгэвэрт гарсан бол яаж ийгээд хоёр жилээ хүлээ гэдэг нийгмийн хамгааллын салбартай болчихсон.

Улаанбаатарын утаа МАН-ын уран бүтээл. Ард түмнээ ядуурлаас гаргана гээд улам ядууруулж, өөрсдөө баяжсан.  Сайжирсан зүйлгүй атлаа 200 хүний дотор бүх эрх мэдэл эргэж, ээлжилж сайд хийж байна. Монгол Улсад маш их мөнгө бий. Сүүлийн гурван жилийн төсөв 100 их наяд дөхөж байна. Ийм их мөнгийг асуудлыг шийдэлгүй гарын салаагаараа урсгалаа. Асуусан болж, хариулт өгсөн болдог нөхцөл байдлаа өөрчилмөөр байна.

Би өчигдөр Ерөнхий сайд руу сайдуудаа эмнэлэгт үзүүл гэж мессеж бичсэн. Албан тушаалын төлөө хоорондоо тэмцээд, ажил хийж байгаа хүн алга гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top