өдөр
шөнө
×

"Талх чихэр" талхны үнээ 500 төгрөгөөр, "Алтан Тариа" гурилын үнээ 100 төгрөгөөр нэмсэн байжээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөн асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ЦЕГ, МХЕГ, ХЭҮК, ШӨХТГ, ММХ, ТЕГ, НМЭГ-тай хамтран холбогдох шалгалтыг хийжээ.

Шалгалтаар "Алтан Тариа"  ХХК гурилын үнээ 50-100 төгрөгөөр, "Талх чихэр" ХК талхны үнээ 100-500 төгрөгөөр, "Өгөөж чихэр боов" ХХК талх, нарийн боовны үнийг 50 төгрөгөөр, "Сүү" ХК бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмж Гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 78 дугаар тогтоолын заалтуудыг зөрчиж, үүргээ биелүүлж ажиллаагүй болохыг тогтоожээ. 

Иймд ШӨХТГ-аас нэр нэр дурдагдсан аж ахуй нэгжүүдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох арга хэмжээг авсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.219.79)
    Хамгийн гол нь үнийг буулгуулах хэрэгтэй тэхгүйхэдэн төгрөгөөр торгосон болоод өнгөрвөл ард түмэнд хүртээлгүй болно шүү
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
Top