өдөр
шөнө
×

С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт  Оюу толгой асуудлаар Рио Тинто Монгол компанийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна. Тэрээр уулзалтын дараа Засгийн газар Оюу толгойн асуудалд онцгой анхаарч, өр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлжээ. 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: -Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Оюу толгой бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын чухал орд газар. Тиймээс нэг нь хожиж нөгөө нь хохирох биш Монгол Улс болон хөрөнгө оруулагч тал харилцан ашигтай байж хамтдаа хожих  зарчмыг чухалчилж байна. Өнөөгийн Засгийн газар стратегийн орд газруудаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх  өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлнэ. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах Ажлын хэсгүүд байгуулсан. Монголчууд Оюу толгойн ордоос ахиу ашиг, илүү өгөөж хүртэхэд Засгийн газар зүтгэж ажиллана гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Алтанчимэг (202.126.90.37)
    Одоо цагт 800,0төг ний цалинтай хүн бхгүйээ 1,400,0 с дээш бгаа судалж ярь
    2025 оны 08 сарын 27 | Хариулах
Top