өдөр
шөнө
×

800 мянган төгрөгийн цалинтай хүний татварын ачаалал 13%-иас 0.8% болж буурна

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг НӨАТ-ын тухай хуулийн төслийг танилцууллаа. Ажлын хэсэгт УИХ-ын найман гишүүн багтжээ.

Х.Ганхуяг:

  • “ХХОАТ-ыг 20 хувь болгоно гэдэг худлаа. 2022 оноос 10, 15, 20 хувийн шатлалтай хэрэгжиж байгаа. Харин бага, дунд орлоготой иргэдийн татварыг бууруулах зохицуулалт тусгасан. Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авна гэсэн үг биш” гэж мэдэгдэв.

Иргэдийн татварын өөрчлөлт:

  • 800 мянган төгрөгийн цалинтай хүний татварын ачаалал 13%-иас 0.8% болж буурна.

  • 1.5 сая төгрөгийн цалинтай хүн төлөх татвар хоёр дахин буурна.

  • 3.5 сая төгрөгийн цалинтай хүн 14%-иас 9.5% болно.

  • Жилийн 180 сая төгрөгөөс дээш орлогод 20% татвар ногдуулж байсан бол шинэчилснээр 360 саяас дээш орлогод 20% ногдуулна.

НӨАТ-ын буцаан олголт:

  • 500 мянга хүртэлх худалдан авалтад 100% чөлөөлнө.

  • 500–800 мянгад 50% чөлөөлнө.

  • Дээш нь одоогийн 2%-ийн буцаалт хэвээр үргэлжилнэ.

Ингэснээр нэг өрхийн хэдэн хүн баримт бүртгүүлсэн ч шатлалын дагуу буцаалт авна. Шинэчлэлээр нийт дөрвөн их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр тооцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top