Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлий төвийн Бизнес сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Оюунчимэг: Монгол, Японы талууд хамтран гуравдагч зах зээлд нэвтрэх боломж, давуу тал их бий
Энэ жилийн "МОНГОЛ-ЯПОНЫ ОЛОН УЛСЫН БИЗНЕС ИННОВАЦЫН ФОРУМ" ямар онцлогтойгоор зохион байгуулагдаж байна вэ?
Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум 4 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү форум нь жил бүр Японы талаас 100 орчим, Монголын талаас 400 орчим зочин, төлөөлөгч оролцдог Монгол-Япон хоёр орны бизнес түншлэлийн хүрээнд зохион байгуулдаг томоохон үйл ажиллагааны нэг юм. Энэ жилийн форумаар “ХАМТДАА БҮТЭЭХ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжүүлэлт, ICT инновац, хөдөө аж ахуй болон Монгол-Япон хоёр орны хоорондын шинэ бизнесийн боломж, бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын хөгжлийн талаар илтгэл, панел хэлэлцүүлэг болон нэтворкинг үйл ажиллагааг зохион байгуулхаар бэлдэж байна.
Энэ жилийн форумын онцлогийн хувьд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийн Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн айлчлал болсон юм. Энэ хүрээнд форумын илтгэл, хэлэлцүүлгийн сэдэвүүдээ уяалдуулан оруулсанаараа онцлог байгаа юм.
Тус арга хэмжээний зорилго, үндсэн зорилтуудыг товчхон тайлбарлахгүй юу? Энэ форум ямар ач холбогдолтой вэ?
Энэхүү арга хэмжээ нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Япон Монгол бизнес эрхлэгчдэд бизнесийн орчны мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ юм. Мөн Монгол Япон талууд хамтран гуравдагч зах зээлд нэвтрэх боломж, давуу тал. Монголын Биржийн бус зах зээлийн ирээдүйн хэтийн төлөв. Хүний нөөцийн менежмент ба олон талт байдал зэрэг сэдвүүдээр паниел хэлэлцүүлэг явагдах юм. Мөн өөрийн эрхэлж буй бизнесийг таниулж, Монгол Японы бизнес түншүүдтэй холбоо тогтоох боломжтой юм.
Энэ арга хэмжээнд ямар байгууллагууд, ямар салбарын төлөөлөл оролцох вэ? Ямар улс орнуудын бизнесийн байгууллагууд оролцох вэ?
Энэ жил мөн Жайка байгууллага нь Нийслэлийн иновацийн газар, Монгол-Японы төв, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг, МҮХАҮТанхим,Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгчдийн КАЙЗЭН холбоо, Монгол дахь Монгол дахь Японы Худалдааны Танхим гэсэн долоон байгууллага хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Тус арга хэмжээнд мэдээлэл харилцаа, хөрөнгө оруулалт, гарааны бизнес, иноваци, банк санхүү, хүний нөөц, хүнс хөдөө аж ахуйн салбарын 500 гаад хүн одоогоор оролцох бүртгэлээ хийлгээд байна. Мөн Япон улсын орон нутагийн засаг захиргааны төлөөлөл оролцно.
Өнгөрсөн гурван жилийн туршид ямар үр дүн, амжилт гаргасан бэ? Тухайлбал, бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, шинэ санаачилгууд гэх мэт.
Монгол-Японы төв нь 2019 оноос Япон фестиваль Монголд арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүр Япон улсаас тус фестивальд оролцох аж ахуйн нэгж тоо нэмэгдсээр байсан юм. Нэгэнт зориод ирж байгаа эдгээр Япон компаниудыг Монгол компанитай холбох ажил хийе хэмээн анх Монгол-Японы төвд Жайкагаас томьлогдон ажиллаж байсан мэргэжилтэн Накамура Ко-гийн санаачлагаар 2022 онд Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор зохион байгуулж эхэлсэн юм. Форумыг зохион байгуулснаар хэд хэдэн чиглэлд бизнес хамтын ажиллагаа эхлүүсэн үр дүн гарсан байна. Ялангуяа Японы өндөр иноваци шингээсэн бүтээгдэхүнийн Монголын зах зээл дээр нэвтрүүлэх, Монголд компани форумаас авсан мэдээллээр дамжуулан Японы зах зээлд гарсан амжилттай жишээнүүд бас бий.
Цаашид энэ форумыг хэрхэн хөгжүүлэх, улам илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох төлөвлөгөө байна уу?
Цаашид улам олон бодит үр дүн гаграх үүднээс илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Форумын үеэр ямар онцгой үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг санал болгож байна вэ?
Энэ удаа хоёр орны бизнес эрхлэгчдийн нэтворк арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ арга хэмжээнд оролцогчид, бизнесийнхэн, олон нийтэд хандаж юу гэхийг хүсэж байна вэ?
Энэ арга хэмжээгээр яригдах илтгэлүүд болон панел хэлэлцүүлгүүд та бүгдийн бизнесээ тэлэх мэдээллээр тодорхой хэмжээнд хангана гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх болтугай.