өдөр
шөнө
×

“Витафит” хэрэглэгчдийгээ дахин төөрөгдөлд оруулжээ

Монголын хүнс үйлдвэрлэлийн тэргүүлэх компаниудын нэг “Витафит” компани бүтээгдэхүүнийхээ огноог өөрчилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлжээ.

Тус компанийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Витафит милк” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Гэр” брэндийн элгэн тарагны огноо нь “2025.07.16”-нд үйлдвэрлэсэн гэсэн бичигтэй байсныг хэрэглэгчид олон нийтийн сүлжээнд анхааруулж буй бичсэн байна. Харин өнөөдөр 2025.07.15-ны өдөр.

Дээрх явдал нь “Витафит” компанийн хувьд бүтээгдэхүүнийхээ, тэр дундаа хамгийн эмзэг сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ огноог өөрчилсөн ганц удаагийн тохиолдол нь энэ биш юм. 2021 оны зургаадугаар сард “Гэр” элгэн тараг, 2015 оны арванхоёрдугаар сард “Гоё” тарагныхаа огноогоо ирээдүй цаг дээр бичиж хэрэглэгчдийг төөрөгдөлд учруулж байжээ.

Хэдийгээр хадгалах хугацаа нь дуусах болоогүй ч хэрэглэгчид тус компанийн бүтээгдэхүүнийг сонгохдоо огноог нь заавал анзаарч байхад илүүдэхгүй юм.

Дашрамд дуулгахад, энэ сарын 4-нд УИХ-ын гишүүд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Энэ тухай холбогдох хуулийг хамгийн сүүлд 2015 онд өөрчлөн шинэчилж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top