өдөр
шөнө
×

“Таванбогд”-ын босс Ц.Баатарсайхан хуушуур хийж зарж байна

Монголын хамгийн олон охин компанийг бий болгосон нь эрхэм бол “Таванбогд” группийн Ц.Баатарсайхан юм. Тэрбээр компаниа үүсгэн байгуулснаас хойш энэ онд 30 жилийн ойгоо угтаж байна.

Гэвч тус компанийн хувьд орохгүй салбар, худалдаалахгүй зүйлгүй болж байх шиг байна. Ёстой л материал голохгүй гэдэг шиг салбарт хамаарахгүй, төрөл зүйл хамаарахгүй “Таванбогд” давшилж байна.

Сүүлд гэхэд Ц.Баатарсайхан захирал “Таван Богд Фүүдс” ХХК буюу KFC сүлжээ хоолны газраараа дамжуулан наадмын хуушуур хийж худалдаанд гаргажээ. Үндэсний баяр наадмаар монголчууд цэнгэлдэхээ тойрч, хуушуураа идэж “наадсан” болдог бичигдээгүй дүрэмтэй. Тиймээс хамгийн борлуулалттай хоол бол наадмын хуушуур юм. Хуушуурын эрэлт эрс нэмэгддэг наадмын өдрүүдэд KFC-гийн тахиа худалдаж авч идэх хүний тоо жирийн өдрүүдийнхээс цөөн байдаг.

Хуушуур шожигнотол зарагддаг наадмын өдрүүдийн борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд Ц.Баатарсайхан захирал хуушуур хайрч наадамчин олонд үйлчлэхээр болсон нь энэ аж. Гэвч түүний энэхүү үйлдэл нь мөн л олон нийтийг бухимдуулж, асуудалд шүүмжлэлтэй хандахад хүргэж байна. 

Хэдхэн жилийн өмнө Сар шинийн баяраар “Таван Богд Хот Пот” ХХК-ийнхан “Little sheep” ресторандаа ууц, өвчүү чанаж, утах үйлчилгээ үзүүлж, Хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан захирал түмний элэг доог болж билээ.

Гэсэн ч тэрбээр юунаас ч ичсэнгүй эдгээр өдрүүдэд KFC-ийн фрайнчайзын зарчмаа эвдэн байж тахианы цэсэнд нь монгол хуушуурыг оруулж худалдаалж эхэлсэн байна.

Дашрамд дуулгахад, KFC брэнд 2020 онд #ӨлөнБай хэмээх уриа үгтэй сурталчилгаа цацсанаар олон нийтээс тааруу үнэлгээ авч, монголчуудыг доромжилсон хэмээн шүүмжлэлд өртөж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (66.181.186.121)
    Шуналын бузар ичээсэй
    2025 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.73)
    100 jiliin umnu orj irsen hytadiin sheesnuud
    2025 оны 07 сарын 09 | Хариулах
Top