өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн С.Баярын 800 мянган ам.долларын сэжигтэй гүйлгээг шалгуулна гэв

Ерөнхий сайд асан С.Баяр X сүлжээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдсонтой холбогдуулан “Зөв сонголт. Энэ залуу улсын үйлдвэр гэж солиорохгүй, улс төрийн шантааж хийхгүй нь лавтай” хэмээн жиргэжээ.

Харин энэ мэдэгдлийн хариуд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ноцтой баримт дэлгэлээ. Тэрбээр:

“Эх орноо худалдсан луйварчин өөр шигээ л бодож сууна. Оюу толгой, Ухаа худгийг гадныхантай хуйвалдан луйвардсан нөхөр өнөөдөр ‘улсын үйлдвэр гэж солиорохгүй’ хэмээн ярих нь бүр инээдтэй. 2009 онд Оюу толгойн гэрээ байгуулагдахтай зэрэгцэн С.Баяр Зоос банкаар дамжуулан 800,000 ам.долларыг АНУ руу шилжүүлсэн байж болзошгүй баримтыг шалгуулна!” хэмээжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.73)
    Sanjiin bayraa naad davaasuren buusuu nytslaach
    2025 оны 07 сарын 09 | Хариулах
Top