өдөр
шөнө
×

Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд үзэгдэхээ больжээ

Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсноос хойш сар гаруй хугацаа өнгөрч байна. Г.Занданшатар тэргүүтэй шинэ Засгийн газар яаралтай ажилдаа орж, жигдрэх маягтай явна.

Үүний сацуу УИХ-ын чуулган товлогдсон хугацаандаа үргэлжилж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн ирц хангалтгүй байгааг шүүмжилж ярьсны дараа чуулганы ирц тодорхой хэмжээнд  нэмэгдсэн байдаг.

Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын суудлаас огцорсноос хойш өнөөдрийг хүртэл буюу УИХ-ын 16 чуулганы нэгд нь л суусан гэсэн ирцтэй байна. Ингэхдээ зургаадугаар сарын 12-ны өдрийн чуулганд ирсэн гэх бөгөөд бүртгэгдсэн цаг нь 00:20 гэж тэмдэглэгдсэн байгаа юм. Гишүүд ихэвчлэн чуулган эхлэхээс өмнө 09:00-10:00 цагт ирцээ бүртгүүлсэн байдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00:20 цагт ирцээ бүртгүүлсэн байна.

Хэдийгээр Ерөнхий сайдын ажлаа өгсөн ч гэсэн тэрбээр иргэд сонгогчдыг төлөөлсөн хэвээр байгаагаа мартах ёсгүй. Огцорсноос хойш Л.Оюун-Эрдэнэ гишүүн Төрийн ордонд үзэгдэх нь илт цөөрч, хамгийн сүүлд Г.Занданшатарт Засгийн газрын тамга хүлээлцэж өгөхөөс хойш ямарч сэтгүүлч түүнийг олж хараагүй гэнэ.

Дашрамд дуулгахад, Dobu.mn сайтад мэдээлснээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа БНСУ-д амарч байгаа гэнэ. Энэ тухай тус улс дахь монголчууд мэдээлсэн байна. Экс Ерөнхий сайд зургаадугаар сарын 21-24-нд Сөүл хот дахь “Новотел” сүлжээ зочид буудалд өдрийн 1.1 сая төгрөгийн үнэтэй өрөөнд буудалласан гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top