өдөр
шөнө
×

Монголбанк тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр боллоо

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр, орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзаж ярилцлаа.

Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Susana (143.110.208.32)
    Сайн байна уу, хоёр сарын өмнө би луйврын золиос болсон. Би зөвхөн миний эмзэг байдлыг ашиглан надаас бараг 7000 евро залилсан хүмүүстэй л харьцдаг байсан. Гэсэн хэдий ч өнөөдөр би маш шударга эмэгтэй Сусанна Гарденгитэй уулзсан бөгөөд тэр надад маш таатай нөхцөлөөр зээл олгосон. Хэрэв та зээл авах сонирхолтой хэвээр байгаа бол түүний WhatsApp дугаарыг энд оруулав: +3364469 2812
    2026 оны 03 сарын 07 | Хариулах
Top