өдөр
шөнө
×

Х.Нямбаатар АПУ компанийн боссуудын дургүйг хүргэжээ

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар сүүлийн үед нэлээд бухимдалтай байгаа бололтой. Тэрбээр өнөөдөр өөрийн Х сайт (Твиттер) дахь хаягаараа дамжуулан Монголын архины зах зээлийг эзэлдэг АПУ компани руу, тэр дундаа ТУЗ-ийн дарга П.Батсайханы зурагтай, түүн рүү “хаягласан” жиргээ бичсэн байна.

Х.Нямбаатар “АПУ боссуудын дургуйг би хүргэжээ. Хамааралтай хэвлэл мэдээлэлүүд нь, хамааралтай гишүүд нь байнга гүтгэж байнадаа.” хэмээн бичжээ. Тэрбээр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн хөтлөгч, UBN сайтын эрхлэгч Г.Лхагвадоржийн жиргээг зураг хэлбэрээр сошиалдаа нийтлэв.

Хотын даргын бухимдлыг төрүүлэх болсон мэдээлэл нь “Хуулийнхан Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийнхнийг шалгах ажиллагааг эхлүүлжээ” гэх гарчигтай. Гол агуулга нь “Х.Нямбаатарын тэргүүлж буй нийслэлийн албан тушаалтнуудын араас хуулийнхны томоохон хэмжээний шалгалт орсон гэх мэдээлэл байна.” хэмээх утга агуулга юм.

Х.Нямбаатар өчигдөр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм. Гэвч тэрбээр “Хуулийнхан Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийнхнийг шалгах ажиллагааг эхлүүлжээ” гэх нийтлэлийг АПУ компани өөрийн хамаарал бүхий UBN.mn сайтаараа дамжуулан зориуд “хатгасан” гэж хардаж байгаа бололтой.

Дашрамд дурдахад, АПУ ХК нь УИХ-д гурван суудалтай гэхэд хэлсдэхгүй. Эдгээрээс шууд хамааралтай нь компанийн ТУЗ-ийн дарга П.Батсайханы төрсөн эгч, УИХ-ын гишүүн П.Батчимэг юм. Харин шууд бусаар NTV телевизийн “Улаан бал” ярилцлагын хөтлөгч, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал асан, УИХ-ын гишүүн Б.Түвшин нэрлэгддэг билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top